ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр буюу 11 сарын 17-ны өдрийн 11:00 цагт ээлжит мэдээллийг өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Сүүлийн үед даавуу болон маарлыг ариутгагч бодисонд дүрж хаалганы бариулаас уях тохиолдол их гарч байна. Энэ нь буруу бөгөөд халдвар тараах эрсдэлтэй учраас аливаа албан байгууллага, иргэд хаалганы бариулыг ариутгагч бодисоор шүршиж халдваргүйжүүлэх хэрэгтэй" гэлээ.