Цахим орчинд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд “...Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд 2 автобустай гадаад улсын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна ...” гэх утгатай шууд /live/ бичлэг хийгдсэн.
Энэхүү үндэслэлгүй, худал мэдээлэл олон нийтэд тараасан “М”, “Б” нарын 2 этгээдийг шуурхай олж тогтоон, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ховд аймаг дахь Цагдаагийн газар