Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 45 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтсэн байна. 

Мөн алба хаагчид гудамж замд хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 5 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, сахилга баттай хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Таны сурталчилгаа