"Ховд-Эко цемент"-ийн үйлдвэрийн хамт олон уриалга гаргаж, 10.0 сая төгрөг хандивлав.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох хариуцлагатай ажилд эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй.
Иймээс халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад сэтгэлийн дэм өгөх, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгж, компани, иргэд хандив өгч байна. Тэдний нэг нь “Ховд-Эко цемент”-ийн үйлдвэрийн хамт олон юм.
“Ховд-Эко цемент”-ийн үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хэрэгтэй хүн, хэрэгцээтэй газарт нь бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг Ховд аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгч байна. Энэ бол “Ховд-Эко цемент”-ийн үйлдвэрийн удирдлага, хамт олон буюу 500 орчим инженер, техникийн ажилтнуудын чин сэтгэлийн хандив аж.