Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймагт каластр өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авч байгаа аж.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22500 иргэн байна. Эдгээр хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулна.

Нөхцөл байдлыг долоо хоногийн хугацаанд хяналтдаа авахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Сүхбаатар сумын төвд байрлах нэгдсэн эмнэлгийг тусгай горимд шилжүүлэн, эмнэлгийн ажилчдыг тусгаарлах байранд хүргэж байна. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь худалдааны бизнес эрхэлдэг тул хатуу хөл хорио тогтоосон. Тус аймаг 88 мянган хүн амтай бөгөөд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөн нэмэгдсэн байгаа учраас зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа тул иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна" гэв.

Таны сурталчилгаа