Цаг үеийн мэдээ

Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1,179,000 мянган хүүхдийн данс уруу мөнгийг нь шилжүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улсын онцгой комиссоос хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг нэмэгдүүлэн 100 мянган төгрөг болгож, ирэх оны зургадугаар сар хүртэл олгохоор болсон юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор банкны салбарууд цахимаар ажиллах болсон тул банкны дансгүй, бэлэн мөнгөөр хүүхдийн мөнгө авдаг хүмүүст хүндрэл учирч байгаа талаар мэдээлж буй. Тэгвэл энэ талаар ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Хүүхдийн мөнгө авдаг 1.2 сая хүүхэд байдаг. Бүгд данстай холбогдсон байдаг” гэсэн мэдээллийг өглөө.

Таны сурталчилгаа