Цаг үеийн мэдээ

Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож юм.

Өчигдрийн /2020.11.16/ 22:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7329-өөр илүү байна. 

"COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг рейс бүрт 19 эцсийн зогсоол, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгжтэй хамтран, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаар тогтмол хийлгэж байна. 

Таны сурталчилгаа