ЭМЯ-наас ээлжит цаг үеийн мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл : "Коронавирусийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 435 боллоо. Дархан-Уул аймагт коронавирусийн нэг халдвар бүртгэгдсэн. Манай улсад коронавирусийн голомтот халдвар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ. Иргэд та бүхэн яарч, сандралгүй гэртээ байж ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Шинжилгээ авах 19 цэгүүдэд бөөгнөрөл үүсэх хандлагатай байгаа учраас та бүхэн аль болох тайван байж, хүлээцтэй хандахыг хүсч байна" гэлээ.