2020 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/ Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно./
Хур тунадас: 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 17-нд Алтайн салбар уулсаар, 18-20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с байна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Эх сурвалж : ЦУОШГ