Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх 17:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурлаараа Дархан-Уул аймагт коронавирусийн нэг халдвар бүртгэгдсэн талаар мэдээллэсэн.
Мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь коронавирусээс урьдчилан сэргийлэх үндсэн арга юм. Сүүлийн хоёр хоногийн байдлаар бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин, тууралт, салхин цэцэг гарах хандлагатай байна. Иймд хоёр хүртэлх насны хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах хэрэгтэй. Хэрэв хүүхэд өндөр халуурах, биеэр нь ямар нэгэн тууралт гарах шинж тэмдэг илэрвэл 119 эсвэл1800-0119 гэсэн дугаараас зөвлөгөө авах боломжтой. Мэргэжлийн хүүхдийн эмч нар зөвлөгөө өгч байна” гэдгийг онцолсон юм.