Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Дэлхийн 218 оронд Коронавирусийн халдвар тархаж, нийт 56,6 сая хүн өвчилж 1,3 сая хүн энджээ. Харин 40,1 сая хүн эдгэрсэн байна. Манай улсын хувьд 11 сарын 20-ны 17.00 цагаас хойш 21 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 578 боллоо. Халдвар өнөөдрийн байдлаар нийслэл хот болон Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь хот гэсэн зургаан газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна" гэлээ.