Алимны шүүсэнд (алимны жингийн 83%) глюкоз, фруктоз, сахароз их хэмжээгээр агуулагдахаас гадна төрөл бүрийн органик хүчил байдаг. Мөн А, В, С аминдэмүүд, минерал бодисууд, пектин, эслэг, бага хэмжээний уураг, тос ч бий. Үрэнд нь хүний өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээний йод байдаг учраас алимыг үртэй нь хамт идэхэд сайн.
Ингээд "Алим" жимсны ач тусыг танилцуулъя.
1. Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг нь чангаруулна.
2. Мөн өдөр бүр хоёр алим идэхэд л таны холестрины хэмжээг арав хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
3. Өдөрт гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн гаргадаг гэнэ.
4. Таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тийм ч сайн биш бол хоол идэхээсээ өмнө алим идэж байвал хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.
5. Нэг ширхэг том алим идэхэд л таны биед хэрэгтэй утаслаг ургамлын хэмжээний 30 хувийг нөхдөг учраас өдөр бүр алим идэх хэрэгтэй.
6. Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.
БолорЭрдэнэ
2024-09-04
Гоё сэдэв бн
ujin
2024-09-19
goy medeelel bn blla