Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын үйлдвэрлэл хэрэглээтэй холбоотой мэдээллийг  өнөөдөр /2020.12.15/ хүргэлээ.

Монгол улсад коронавируст халдвар түүний нийгэм эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг сааруулах, өрхийн орлого, ААН байгууллага, ажлын байрыг хадгалах зорилгоор Монгол улсын засгийн газраас 211 дугаар тогтоолыг баталж цахилгаан дулаан эрчим хүчний хэрэглээг төр  хариуцах, шийдвэр гаргасны дагуу цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлт тодорхой хэмжээнд ажиглагдаж байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

 2019 он болон 2020 оны 12 сарын оргил ачааллын мэдээлэл 

Энэ оны оргил ачаалал өнгөрсөн оны гүйцэтгэлээс 65-100 МВт -аар өссөн статистик байна. 

Сүүлийн 5 хоногийн байдлаар оргил ачаалал /өнгөрсөн шөнө/ 1225 МВт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулвал 150МВт-ийн зөрүүтэй байна. 

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж байна гэлээ. 

Оргил ачааллын гол графикийг 2019 оны мөн үетэй харьцуулснаар танилцуулж байна. 

Оргил ачааллын хувьд 18-22 цагийн хооронд эрчим хүчний системд үргэлжилдэг. Энэ үед  чадлын дутагдалд орох эрсдэл маш өндөр байдаг. Энэ утгаараа ОХУ - аас тодорхой хэмжээний чадлыг импортоор авч ажилладаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын эрчим хүчний системд оргил ачаалал 16-18 цагаас эхэлж байна.

Диспетчерийн үндэсний төвийн инженер Н.Ариунбаяр : "Яг одоо 18 цаг болж оргил ачаалал эхэлж системийн нийт хэрэглээ 1245 МВт хүрсэн байна. Улаанбаатар хотын хэрэглээ энэ хэрэглээний 70 гаруй хувийг эзлэж байна. 

Үйлдвэрлэлийн хувьд дулааны цахилгаан станциуд нийт хэрэглээний 60 гаруй хувийг үйлдвэрлэн ажиллаж байна. Сэргээгдэх буюу салхин цахилгаан станциудын хувьд 5 хувийн боловсруулалтыг үзүүлэн ажиллаж байна. Импортын эрчим хүчний чадал 247 МВт байна. Энэ нь манай техникийн максимум буюу хамгийн их үзүүлэлтэд дөхсөн байна.  

Дотоодын эх үүсвэрүүд максимум буюу дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Импортоор авах ёстой байж болох дээд чадлаа авч ажиллаж байна". 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн хэлтсийн дарга н. Мөнхболд : "Улаанбаатар хотын ачаалал Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс эхлэн огцом нэмэгдэж байна. Хотын ачаалал өнөөдрийн байдлаар 773МВт хүрсэн. Эхний өдөр 8 хувийн өсөлттэй гарсан. Өчигдрийн байдлаар 10 хувийн өсөлттэй гарлаа. Өсөлт Улаанбаатар хотын хэмжээнд  гэр хорооллын хэрэглэгчид дээр дийлэнх өсөлт ажиглагдаж байна. Орон сууцны хэрэглэгчдийн хувьд харьцангуй бага байна. Гэр хорооллын хэрэглэгч өнөөдрийн байдлаар 332 МВт авч байгаа. Энэ нь өмнөх жилээс 25 хувийн өсөлттэй байна. Гэр хорооллын сүлжээнд өсөлт их гарч УБЦТС компанид ирж буй дуудлага, ачаалал нэмэгдэж байна. Өчигдрийн байдлаар манай дуудлагын төв 7004-7004 тоот утсанд нийтдээ 4900 гаруй дуудлага хүлээж авснаас 600 орчим хэрэглэгч хүчдэлгүй болсон гэдэг дуудлага өгсөн. Хүчдэлгүй дуудлагыг дотор нь ангилаад үзвэл 10 хүрэхгүй хувь нь орон сууцны хэрэглэгчид, үлдсэн хувь нь гэр хорооллын хэрэглэгчид дээр гарсан байна. Гэр хорооллын хэрэглэгчид дээр гарсан дуудлагыг ажиглахад 80 орчим хувь нь 1 айлын дуудлага буюу хэрэглэгч өөрийнхөө хэрэглээнд хэрэглээг нэмж залгаснаас тоноглол автомат өөрөө тасрах, оруулгын утас нь гэмтэх зэрэг гэмтлүүд үүссэн байсан. Мөн ачаалал нэмэгдснээс үүссэн тасралтын дуудлага өссөн байна. Эдгээр тасралт дуудлагаас сэргийлэхийн тулд компани зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэглэгчээс дуудлага авах үйлчилгээ буюу дуудлагын төв 70047004 утсыг 24 цагаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн өдөр, шөнө, засварын бригадуудыг 1-2 бригадаар нэмж ажиллаж байна. Шуурхай ажиллагааны бригадуудыг нэмж ажиллуулж байна. Айл өрх дор бүрнээ ачааллаа нэмэх нь түгээх сүлжээнд ачаалал аюул нэмэхээс гадна хэрэглэгчид өөрт нь аюултай нөхцөл байдал буюу галын аюул  үүсгэдэг" гэлээ. 

Таны сурталчилгаа