Цаг үеийн мэдээ

 Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Байнгын хорооноос өмнөхтэй адил анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлгийн үе шаттай хамтатган явуулж, эцэслэн батлах горимын санал гаргасан байна. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ЭМДС, НДС ирэх жилүүдэд тасалдах эрсдэл өндөр болж байна. Өнгөрсөн лхагва гарагт энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар салбарынхны өгч байгаа статистик тооноо харагдаж байна лээ. НДШ-ээс ААН-ээ чөлөөлсөн нь дэмжлэг болж байгаа хэдий ч ажлын байр, орлогыг хадгалах тал дээр анхаарах хэрэгтэй. ЖДҮ эрхлэгчдийн 50 хувь нь ажлын байраа цомхотгох нөхцөл байдал үүссэн гэж байна лээ. Улсын хэмжээнд ЖДҮ эрхлэгч 63,131 ААН байгаагаас 300 сая хүртэл жилийн орлоготой нь 55,709 байна гэсэн. Энэ хөнгөлөлт, чөлөөлөлт нь том ААН-д ашигтай яг ЖДҮ эрхлэгчдэд хэрэггүй болчих вий дээ" гэсэн юм.

Таны сурталчилгаа