Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой асуулгад салбарын сайд Н.Тавинбэх болон холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх " Засгийн газрын шийдвэр гарснаас гурав хоногийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ 15-21 хувийн өсөлттэй болсон. Улаанбаатар хот орчимд эрс нэмэгдсэн бөгөөд гэр хорооллын хэрэглээ 14-58 хувь болж өссөн. Цахилгаан эрчим хүчний 738 мянган хэрэглэгч байгаагаас нийслэлд 25 мянган ААН, 381 мянган айл өрх, 26 мянган ААН, 296 мянган өрх хамрагдах бөгөөд 477.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардана.

Хөнгөлөлт үзүүлж буй хугацаанд нэг сард орон сууцны иргэд 35-75 мянган төгрөгийн, нийтийн орон сууцны 80-160 мянган төгрөгийн, ЖДҮ эрхлэгчид 1-5 сая, томоохон ААН-үүд үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч 50-200 мянган төгрөгийн цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрөөс хөнгөлөгдөх боломжтой. Харин 2021 оны долдугаар сар хүртэл дунджаар гэр хорооллын өрх 240-530 мянган төгрөг, орон сууцны өрхүүд 560-1.1 сая төгрөг, ЖДҮ эрхлэгчид 7-30 сая, томоохон ААН үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамарна” гэв.

Таны сурталчилгаа