Цаг үеийн мэдээ

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв БНСУ-д үйл ажиллагаа явуулж тус улсад оршин сууж, сурч ажиллаж, эмчлүүлж буй Монгол Улсын иргэдэд төрийн нийгмийн үйчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна. 

БНСУ дахь тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон НДЕГ-т 3000 амны хаалт хандивлаж өнөөдөр гардуулж өглөө. Эдгээр амны хаалтыг "COVID-19"-ийн хүнд нөхцөлд нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн эх орондоо ажиллаж буй төрийн алба хаагч, ажилтнууд болох салбарын хамт олонд өөрсдийн хуримтлуулсан хөрөнгөөр хандивлан нийлүүлж буйг БНСУ дахь тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ. 

Таны сурталчилгаа