Цаг үеийн мэдээ

Могойн гол-Тээлийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарах “Бэржин” нэртэй газарт зохион байгуулж буй ойн цэвэрлэгээний ажилд Булган сумын 10 нөхөрлөлийн 85 гишүүн, 48 машин оролцож байна. Нийт 200 гаруй машин модыг ойн цэвэрлэгээгээр /унаанги, хошуул/ хийсэн ба модны гоожинг 50 хувиар авч, Эрдэнэбулган сумын иргэдийг 120000-180000 төгрөгийн хямд үнэтэй түлээний модоор хангаад байна. Өнөөдрийн байдлаар гурван өдрийн хугацаанд 180 гаруй машин модыг оруулж ирсэн бөгөөд цаана нь 30 гаруй машин мод үлдсэнийг зохион байгуулагчид хэлж байна.

Ойн цэвэрлэгээний ажлын үр дүнд нөхөрлөлийн гишүүд ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх технологи болон байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хэрхэн зохион байгуулдаг талаар ойлголттой болжээ. Мөн ойн төлөв байдал сайжирч, эрүүлжих нөхцөл бүрдэж, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчний аюулын магадлал багасч, ойжуулалт, байгалийн сэргэн ургалтад туслах ажил гүйцэтгэх талбай бэлтгэгдэж байна. Нөгөө талаас ойн нөхөрлөлийн гишүүдийн өрхийн орлого нэмэгдэж, ойтойгоо зөв харьцах ухамсар, орон нутгийн ойн нөөц ашигласны төлбөрийн орлогод чухал түлхэц болохын зэрэгцээ иргэд, олон нийт, төрийн ба төрийн бус байгууллага, ойн нөхөрлөлийн гишүүдэд ойн аж ахуйн арга хэмжээ, түүний дотор ойн цэвэрлэгээ хийх ажлын ач холбогдол, үр дүн, арга технологийн талаар олон нийтэд ойлголт өгч, аймгийн иргэдийн түлээний модны хэрэгцээг хямд үнэтэй модоор ийнхүү хангажээ.

 

Таны сурталчилгаа