Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "ХӨСҮТ-д 25 настай жирэмсэн эмэгтэйн бие маш хүнд байна. Халдварын эсрэг эмчилгээнээс гадна ураг хамгаалах эмчилгээ хийж байна.

Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас хоёр нь маш хүнд, хүнд 6, хүндэвтэр 53 хүн байна. Маш хүнд хүний нэг нь 51 настай эрэгтэй. Ковид-19 нь эдгэрсэн, хоёр удаагийн PCR шинжилгээгээр сөрөг гарсан. Үндсэн онош болох зүрхний шигдээсээр хүндэрч байгаа. 

Дараагийн нэг маш хүнд хүн нь 53 настай эмэгтэй байгаа. Зүрхний хэм алдалттай, чихрийн шижинтэй. Энэ бүх хүнд өвчтөнүүдэд зөвлөх эмч нартай өдөр бүр онлайн хурал хийж, зөвлөмж зөвлөгөө авч байна" гэв.. 

Таны сурталчилгаа