Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Уувангийн хөндий” гэдэг газар тус сумын харьяат малчин Ш /36 настай, эрэгтэй/ 12 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт мориор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 28-ны өдрийн 02:10 цагт хүлээн авчээ.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12 дугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон байна.

 

Таны сурталчилгаа