Цаг үеийн мэдээ

С.Эрдэнэ дарга аа! орд харш, цогцолбор, хотхоныхоо санхүүгийн эх үүсвэрийг  хэзээ тайлагнах вэ? – updown.mn

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УБЕГ-ын байцаагчийн дүгнэлтээр АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Тувааны тамгыг хүчингүй болгосон учир АН өнөөдрөөс хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ хэмээн тэрээр мэдэгдсэн юм. С.Эрдэнэ "АН хоёр хуваагдсан зүйл байхгүй. Нэгдмэл, нэг бүтэцтэй нэг удирдлагатай үйл ажиллагаагаа явуулна. Зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас болж намыг хоёр хуваагдсан гэж үзэж болохгүй. Нэг үгээр хэлвэл Ц.Туваанаас болж.

Би Ардчилсан намын дарга хэвээр байгаа. Хэвээр байгааг, Ц.Тувааны тамга хүчин төгөлдөр бус гэдгийг УБЕГ-ын байцаагчийн дүгнэлт баталсан. Ц.Тувааны тамга хүчингүй болсон. Тамгаа сэргээн авах эрх надад шилжсэн. Иймд өнөөдрөөс АН хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ" гэв. 

Таны сурталчилгаа