Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалуудын 2020 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэний дараа /2020.12.27/ ажил, мэргэжил, амжилт бүтээлээрээ бусдыгаа тэргүүлсэн Зэвсэгт хүчний оны аваргуудад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шагнал гардуулав.

"Зэвсэгт хүчний тэргүүний анги"-аар хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, "Зэвсэгт хүчний тэргүүний салбар"-аар Зэвсэгт хүчний 148 дүгээр салбар шалгарсан байна.

"Зэвсэгт хүчний тэргүүний офицер"-оор ахлах дэслэгч Т.Тайшир (АЦК), "Зэвсэгт хүчний тэргүүний ахлагч"-аар ахлах ахлагч А.Уламбаатар /089/, "Зэвсэгт хүчний тэргүүний ажилтан албан хаагч"-аар Х.Должинсүрэн /339/, "Зэвсэгт хүчний тэргүүний цэргийн гэрээт алба хаагч"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэргийн гэрээт алба хаагч, ахлах байлдагч Л.Алтанбаяр нар тус тус шалгарч шагналаа гардлаа.

Таны сурталчилгаа