ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарын ажилчдад хийсэн BioNTech-ийн вакцины тунг нь хэтрүүлсний улмаас хэд хэдэн ажилчид яаралтай тусламж авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Германы хойд бүс нутгийн 4 эмч тунг яагаад хэтрүүлснийг мэдэхгүй ч эхний оношоор "тунгийн хэтрүүлэг" гэж гарсан улмаас одоо эмчилгээ авч байгаа аж. Энэ мэдээлэл гарснаас хойш вакцинжуулалтыг түр зогсоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эдгээр 4 хүнийг санамсаргүй байдлаар 5 удаагийн тарилга бүхий тунгаар вакцин тарьсан аж. Харин өөр эх сурвалжууд "тэнэг хүн биш чамайг 5 удаа тарьж байхад яагаад зүгээр тариулаад байсан юм. Хачирхалтай" хэмээн мэдээлсэн байна. Эрүүл мэндийн салбар албаар хүн дээр тунгийн туршилт хийсэн эсэхийг удахгүй тодруулах юм байна.
Эх сурвалж: https://thehill.com/policy/international/531839-german-health-care-workers-sent-to-hospital-after-coronavirus-vaccine