Цаг үеийн мэдээ

Корона вирусний халдварын голомт болоод буй нийслэлийн Баянзүрх дүүрэгт "COVID-19"-ийн шинжилгээг иргэдээс 12 дугаар сарын 21-нээс эхлэн авч байгаа юм. 

Тус дүүрэгт энэ сарын 27 хүртэл нийт 90 мянган хүнийг шинжилж хамруулахаар төлөвлөөд байв. Гэвч өнгөрсөн 24 цагийн байдлаар халдвар илрүүлэх, тандах зорилго бүхий өргөтгөсөн шинжилгээнд 58.5 мянга, өнөөдөр 12 дугаар сарын 29-ны байдлаар 61.4 мянган иргэн хамрагдаж, нийт иргэдийн хувьд шинжилгээ өгөх байдал хангалтгүй байгааг НОК-оос мэдээллээ. Тийм учир өргөтгөсөн шинжилгээ авах хугацааг 12 дугаар сарын 30 буюу маргаашийг дуустал сунгаад байна. 

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга болон НОК-оос шийдвэр гарган бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эмч, ажилтнуудыг Баянзүрх дүүрэгт дайчлан явуулын баг ажиллаж эхэлжээ. Шинжилгээнд хамрагдаж чадаагүй болон архаг өвчтэй, гэрээсээ гарах боломжгүй иргэдийн шинжилгээг явуулын багийг нэмж ажиллуулан гэрээр нь авч байгааг мэдээллээ. Мөн шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг шинжилгээ авах цэгүүдэд очиж идэвхтэй хамрагдан өгч халдвараас урьдчилан сэргийлэхийг НОК-оос уриалж байна. 

Шинжилгээний цэг бүрт 2 лаборант ажиллаж бзртгэн, мэргэжлийн хяналтын 2 хүн мөн ажиллаж халдвар хамгаалалтын дэглэмийг хянаж, заавар зөвлөгөө өгч байна. "COVID-19"-ийн халдварыг илүүлэх өргөтгөсөн шинжилгээг дүүргийн ЕБС-иудын байранд 09.00-17.00 цаг хүртэл авч байна. 

Таны сурталчилгаа