Цаг үеийн мэдээ

Өвлийн дунд шар хулгана сарын есөн улаан улаагчин хонь өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 08.42:17.08

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 30, Буд гараг. Билгийн тооллын 16, Хэрцгий охин одтой, улаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа