Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 29-ний өдрийн 13:13 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:26 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Гал түймэрт иргэн Б/58 настай, эмэгтэй/ толгой, цээж, 2 гар, С /13 настай, эмэгтэй/ толгойн хэсэг, У /3 настай, эмэгтэй/-гийн баруун хөлний шилбэ тус тус түлэгдсэн байсныг ЯТТТ-д болон Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

 

Таны сурталчилгаа