Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.30/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Манай улсад 20 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1195 болсон. БЗД-ийн халдварын голомтоос 18, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 иргэний давтан шинжилгээнээс Коронавирусийн халдвар илэрсэн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан. Гэрийн ажиглалтанд шилжсэн. Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 824 болсон.

Мөн 361 хүн эмчлэгдэж байна. Үүнээс:

Хөнгөн- 257

Хүндэвтэр- 96

Хүнд- 6

Маш хүнд- 2 хүн байна" гэлээ.

Таны сурталчилгаа