Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Олон нийтийн сүлжээнд 6 иргэн УОК-ын нэрийг барьж мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалттай хэрэглэж, марзганасан. Цар тахал гэдэг тоглоом биш. Энэ өвчинтэй тэмцэх гэж олон хүн нойр хоолоо хасаж аль болох ард түмэн дунд тархаахгүйн тулд ажиллаж байна. Тэдгээр иргэдийг хуулийн байгууллагад шалгуулна. Дахин анхааруулмаар байна. Цар тахлын үед, өндөржүүлсэн бэлэн байдалд иймэрхүү үйлдэл гаргасан тохиолдол хариуцлага тооцно" гэлээ.

Таны сурталчилгаа