ОХУ-ын С-400 нэртэй хамгаалалтын системийг Турк АНУ-ын хамтын ажлын хэсэг байгуулах яриа хэлэлцээр болж өнгөрлөө. Энэ төхөөрөмж нь агаарт байгаа бүхий л төрлийн пуужинг устгах хүчин чадалтай бөгөөд аль ч улсын агаарын өндөр хурдтай байлдааны онгоцыг ч устгах боломжтой юм. Уг нь Анкара энэ төхөөрөмжийг худалдаж авсан, харин хамтын ажлын хэсэг гаргаж систем дээр ажлуулах нь олон давуу талтай талаар холбооны ажлын хэсгийн албаны дарга Чавушоглу мэдэгджээ. Өнгөрсөн оны буюу 2019 оны зун Турк ОХУ-ын харилцаа сэргэж, АНУ Туркийн харилцаа тааруу болж эхэлсэнтэй холбоотой Турк ОХУ-ын дэмжлэгийг сэргээж, АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны ханыг нурааж буйгаа илэрхийлсэн байдаг. Уг нь АНУ Ф-35 загварын онгоц худалдаалах талаар АНУ Туркийн хэлэлцээр ойрхон байсан. Гэвч Турк ОХУ-ын талд үлдэхээр шийдсэн.
Эх сурвалж: https://ria.ru/20201230/gruppa-1591528977.html