Норвегийн газар хөдөлсөн мэдээлэл байхгүй ч хөрс нурсан аюултай үзэгдэл болж 10 гаруй хүн гэмтэж бэртсэн бол хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа нутгийн Аск нэртэй суурин газар явагдаж байна. Хөрсний нуралт орон нутгийн цагаар өглөөний 4 цагт болсон бөгөөд ихэнх хүмүүс гэртээ унтаж байжээ. хөрсний нуралтаас болж ойролцоогоор 700 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Магадгүй энэ Хорват улсад болсон газар хөдлөлттэй холбоотой ч гэх судалгааны багийн таамаг гараад байна. Аск хот 5000 гаруй хүн амтай, харсний нуралт цаашид ч хаа нэгтээ үргэлжлэх магадлалтай тул нөхцөл байдалд улсын шуурхай алба болон онцгой байдал анхааралдаа авч иргэдийг хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт мужийн захирагчид гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Нийт 21 хүн өртсөн аж.
Эх сурвалж: https://www.foxnews.com/world/landslide-norway-town-10-injured-missing