Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины: Миний анзаарснаар ЭВ НЭГДЭЛ гэдэг үгийг хамгийн олон давталттай хэлэх шиг боллоо. Шууд дүгнэвэл дэлхийн сүйрэлтэй холливүүдийн кинон дээр гардаг скрийп шиг санагдав. Илтгэл тэр чигээрээ ковидын тухай, цар тахлын энэ хүнд үеийг эв эетэй байж даван туулахыг ард иргэддээ уриалсан эмоцилог илтгэл болжээ.Хүний жинхэнэ нөхөрлөл, итгэл, хайр, ойлголцол, дэмжлэг гээд нэлээд уянгалж байна. Дахиад зүйрлэвэл хамаг нөөцөө шавхаад бүх цэргээ дагуулан тулаанд орж буй баатрын зураглал нүдэнд харагдлаа. Хүний амьдралд юу хамгийн эрхэм гэдгийг ойлгуулж байна аа гэж хэлэхийг нь сонсоод өрөвдөх бас өмөлзөх сэтгэл төрөх л юм билээ.Яаж зүгээр байх вэ аугаа их эх орны дайнаа бас дурсаад л авна лээ. Цэрэг, армидаа онцгойлон, бүр нэрлэж байгаад талархал илэрхийлэв. Итгэл найдвар, хамтын хүч, дотоод эв нэгдлээр коронаг давна шүү дорогие друзья гээд дахин дахин хэллээ. Харин хаа очиж өвөг дээдэс, тэнгэр бурханд залбирсангүй Оросууд бид хамтдаа хүчтэй шүү үгээ дуусгажээ.
 
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин:
Минийхээр бол ИННОВАЦИ гэдэг үг, утгыг маш ихээр давтлаа. Эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, технологийн инноваци л гээд байна. Илтгэлийн эхний хагаст корона, хоёрдугаар хагаст улсынхаа хөгжил дэвшил, гуравдугаар хагаст намынхаа тухай өгүүлжээ.Энэ жил Хятадын Коммунист намын 100 жилийн ой юм байна. Хүүк, Зандка хоёр дарга Ардын хувьсгалын 100 жилийг онцолсон шиг Ши дарга шинэ жилийн илтгэл дээрээ намынхаа ойг нэлээд томоор гаргажээ. 100 жилийн өмнө байгуулагдсан зорилгоосоо огт ухраагүй, яг хэвээрээ явж байгааг бахархаж хэллээ. 100 жилийн өмнө жижиг завин дээр улс, эх орныхоо зорилгыг ярьж эхэлж байсан манай нам одоо Хятадын хөгжлийг тодорхойлогч асар том усан онгоц болчихлоо гээд бааварлажээ.Үргэлжлүүлээд улсынхаа ДНБ-ийг 100 ихнаяд юаньд хүргэсэн амжилтаа дурдаад ангараг гараг, сар, далайн гүнд шумбан зорчсон шинжлэх ухааны ололтуудаа ард түмэндээ мэдээллээ. Цаашилбал байгалийн гамшигтай үр бүтээлтэй тэмцэж эхэлж байгаагаа даруухан хэлснийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Луу, күнз энэ тэр гэж уянгалахгүй эр зориг, бахархал гэдэг үсгийг илтгэлийнхээ төгсгөлд ашиглажээ.
 
Эх сурвалж: Россия 1 , Синхуа агентлаг

Таны сурталчилгаа