Цаг үеийн мэдээ

АНУ-д хийгдэж байгаа Pfizer болон Moderna-аас өөр төрлийн вакциныг Johnson & Johnson компаны эрдэмтэд гарган авч, хүн дээр туршиж амжилттай дархлаа тогтож байгааг зарлалаа. Тэдний хэлж байгаагаар зөвхөн нэг тунгаар тарьсан вакцин нь 16-55 насны хүмүүст үйлчилгээ сайн дархлаа хурдан тогтож, 57 хоногийн дотор бүрэн дархлаатай болж халдвар авахгүй байх таатай мэдээг дуулгасан байна. Энэ үйл явдалтай холбоотой тус компаны эрх баригчид АНУ-ын эрүүл мэндийн салбар болон тусгай зөвшөөрөл хариуцсан яам, агентлаг бүртгэлдээ авах ёстой гэдгийг илэрхийлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш Johnson & Johnson хувьцаа огцом өссөн байна. 1.7 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 160.68 ам.доллар болж өссөн мэдээлэл байна. 

Эх сурвалж: https://nypost.com/2021/01/14/johnson-johnson-covid-vaccine-generates-immune-response-in-trial/

Таны сурталчилгаа