АНУ-ын иргэний дайны гэж хэлж болох үзэл суртал, намын болон бодлогын хуваагдал, талцал төсөөлж байснаас илүү хурц асуудал гэдгийг ажиглагчид тайлбарлаж байна. Учир нь арьс өнгөний үзэл, АНУ цаашлаад дэлхийн бодлого явуулахад ч бусад их гүрнүүд өөрсдийн хүчээр дотоод хагарал үүсгэх түлхэц буюу дотор нь хагаралдуулах ч бодлого явуулж байгааг мэдээллийн сайтууд цохон тэмдэглэж байгаа.
Нийгэмд аюултай байдал, бүх нийтийн жагсаал үүсэхээс сэргийлж Үндэсний Гвардийн цэргүүд Капитолд нэвтэрсэн. Тэд өдөр шөнөгүй байгууламжийг хамгаалж, "унтах оргүй хүйтэн шалан дээр нойр авч байна" гэх ч мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.
Та бүхний мэдэж байгаачлан Д.Трамп ажлаа өгч, Ж.Байден тангараг өргөж, ерөнхийлөгчийн ажлаа авч АНУ-ыг ойрын 4 жил удирдахаас гадна дэлхийн улс орнуудыг төрийн тэргүүдтэй ямар бодлого харилцааг баримталж явахаас АНУ-ын ирээдүй хамаарна. Хэвлэлүүд хоорондоо ч маргаантай байсаар байна. Мэдээж талуудын үнэн худал мэдээлэл тэнцвэргүй цацагдсаар байгаа. Аль нь үнэн аль нь худлаа мэдээлэл гэдгийг ялгахад бэрх цаг гэж хэлж болно. Цаашид ч бүх нийтийн гэж хэлж болохоор эсэргүүцлийн жагсаал, тэмцэл газар авч магадгүй болоод байгаа нь Ерөнхийлөгчийн санал хураалт шударга бус явагдсан гэсэн хардлага үүсээд байгаа билээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/16/us/capitol-riots-extremism-threat-soh/index.html