БНХАУ-ын зүүн нутагт Шандун мужийн нутагт уурхайн осол гараад 2 долоо хоног болсон. Ослын үед нэг уурхайчин тархиндаа гэмтэл авсан. Өнгөрсөн баасан гарагийн үүрээр ухаан орохгүй байсаар амиа алдсан. Дэлхийн уул уурхайн сайт, пэйжүүд Хятадын уул уурхайн хөгжил, аврах ажиллагаа, хүчин чадлын талаар шүүмжилсэн. Харин өнөөдөр 22 хүний 11-ыг нь гаргаж авсан талаар эх сурвалж мэдээллээ. Эхний ээлжээр аврагдсан газрын гадаргуй дээр гарсан уурхайчдыг эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Харин үлдсэнийг нь буюу 10 хүнийг аврах ажиллага үргэлжилж байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/24/china/china-trapped-miners-intl-hnk/index.html