Ухань хотод ДЭМБ-ын шинжээчдийн баг ажлаа хийж эхлээд байна. Яагаад одоо эхэлж байгаа талаар эх сурвалж онцлохдоо хатуу хөл хорио болон хотын халдварын нөхцөл байдал дахин ширүүсч бүх нийтийн дэглэм тогтоох журамтай холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл одоо ДЭМБ-ын судалгааны баг бэлдсэн тайзан дээр гарч жүжиг үзэх, судалгаагаа хийж үр ашиггүй дүгнэлт дэлхий дахинаа баримтаар баталгаажуулах нь. БНХАУ-ын зүгээс Ухань хотод бүх зүйлийг бэлдэж өгсөний дараа ийнхүү ДЭМБ-ын шинжээчид дүрмийн дагуу ажлаа хийх нь. Тайзыг бэлдэхийн тулд сар гарантай хугацаанд ДЭМБ-ын шинжээчдийн багийг нэвтрүүлээгүй. Харин цар тахлын голомтыг судлахаар очсон шинжээчдийн баг хоосон баримттай ажлын байр луугаа буцах нь тодорхой болж байх шиг байна. Энэ бүх үйл явдал яг л "Гэмт хэргийн газарт нотлох баримтаа устгачлаа. Одоо мөрдлөгө явуулж болно" гэж байгаатай агаар нэг гэдгийг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/01/26/asia/who-coronavirus-team-wuhan-china-intl-hnk/index.html