Өнгөрсөн жил Ливан улсад хүчтэй дэлбэрэлт болж химийн үйлдвэр их хэмжээний тэсрэх бодис дэлбэрч Ливаны усан завьны эрэг дээр аймшигт осол болсон. Тэгвэл уг үйл явдлаас болж ажилгүйдэл газар авч, халдварын нөхцөл байдал ч иргэдийн амьдралыг улам дордуулжээ. Ажилгүйдлийн эсрэг хөдөлгөөн, ажилгүй иргэдийн жагсаал цуглаан ч цагдаа нартай мөргөлдөж байдлыг илүү хурцатгаад байна. Триполи хотын далайн усан боомт дээр ажилгүйдэлтэй холбоотой жагсаал давхар халдвар тараасаар байгааг эх сурвалж онцлов. Сүүлийн 24 цагийн хатуу хөл хориог эсэргүүцэн иргэд ийнхүү жагсаал хийж , гудамж талбайд ширүүн нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Жагсала цуглаантай холбоотой баривчилгаа ч хажуугаар нь зүгээр өнгөрсөнгүй. Тиймээс Ливаны Засгийн газар иргэдийн хүнд нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах таллаар хэлэлцэж байгаа бололтой.
Эх сурвалж https://www.washingtonpost.com/world/middle_east/lebanon-coronavirus-economy-lockdown-protests/2021/01/28/8272c856-616b-11eb-a177-7765f29a9524_story.html