Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын өмнөд нийслэл Хонг Конг хот бол Азийн эдийн засгийн томоохон хот. Тэр ч утгаараа өмнөд хөрш газар нутгаа алдахгүй байх бүхий л арга чаргыг хэрэглэж байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж Хонг Конгд хүчин төгөлдөр болж их хэмжээний баривчилгаа болсон. Харин өнөөдөр олон тооны иргэд Их Британи улс руу дүрвэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Цар тахлаас биш БНХАУ-ын шахалт дарамтаас болж Синдигийн гэр бүл дүрвэж тэдний адил олон мянган Хонг Конгийн иргэд Их Британи болон Европын орнууд руу эрх чөлөө, цагаачлал, иргэншил гээд дүрвэж эхлээд байгааг эх сурвалж мэдээллээ. Жагсаал тэмцэл эцэстээ туйлдаж, эрх чөлөөнийхөө төлөө тэд юу ч хийж чадахааргүй болж байгаа бололтой. Хонг Конгийн иргэд "бууж өглөө" гэсэн нийтлэл Азийн хэвлэлүүдээр цацагдаад байна.

Эх сурвал: https://nypost.com/2021/01/30/thousands-flee-hong-kong-for-uk-fearing-china-crackdown/

Таны сурталчилгаа