Өнгөрсөн жилийн яг өдийд Австрали тив шатаж байсан. Олон сая амьтад амьдаараа шатаж буй бичлэг дэлхий нийтийг цочирдуулсан. Тэгвэл Перт хотын ойролцоо мөн ойн түймэр гарч 30 гаруй байшин шатсан гэсэн мэдээлэл ирээд байна. 6880 га талбай шатаж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд одоо ч иргэд байшингаа орхин явахад оройтоогүй талаар онцгой байдлаас нь анхааруулсаар байна. Цаг уурын хувьд өөрчлөлттэй байдаг бүс нутгийн онцлогоос хамаарч ийнхүү жилийн өдийд салхи болон гал түймэр аюултай байдал үүсгэж байгааг эх сурвалж онцлов.
Эх сурвалж: https://apnews.com/article/western-australia-fires-australia-perth-wildfires-38997eadba2fb34ab54f49115b7ebd51