Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор гамшгийн үед ажилласан Олон нийтийн цагдаа нарт мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргажээ.
Өнөөдөр /2021.03.24/ Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа Олон нийтийн цагдаа нарын төлөөлөлтэй уулзаж, тэдэнд мөнгөн урамшуулал олголоо.
Мөн цаашид хүн хүч орон тоог нэмэгдүүлэх, ажлын байрыг сайжруулах талаар анхааран ажиллах талаараа дурдсан юм.