Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компаний шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу Нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс зах зээлээс эргүүлэн татаж байгаа тул МХЕГ-ын даргын 2021 оны 03/763 албан тоотын дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 10 эмнэлэг, 3 эм ханган нийлүүлэх байгууллага, 65 эмийн санд хяналт хийхэд 3 эмийн санд нитроксолин 50 мг КМ1693 цувралын дугаартай шахмал 500 ширхэг /таб/ байсныг Орхон Монос фарм ХХК-д буцаан таталт хийлгүүлсэн.

Эх сурвалж: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 

Таны сурталчилгаа