Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.

Нийт 562 оношийн хамааралтай бүлэг/ОХБ/-ээс 332-т иргэн хамтын төлбөр төлнө.  Үүний нэг нь түнхний үе солих мэс засал бөгөөд түнхний үеийг хэсэгчлэн болон бүрэн солиулахад оношийн хамааралтай бүлгээс шалтгаалан иргэн төлөх дүн харилцан адилгүй байна. 

ДАРААХ ИРГЭД ТҮНХНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА. 

1. 0-18 насны хүүхэд; 

2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, 

3. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн,

 4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,

 5. Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;

 6. Ял эдэлж байгаа ялтан;

 7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

АЧ ХОЛБОГДОЛ

Иргэн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломжтой болсон.

 • Өмнө нь бүх иргэн бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан амь, насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болсон /80 мэс заслын ОХБ хамтын төлбөргүй/.

 • Иргэний төлөх төлбөрийг даатгуулагчийн санхүүгийн чадамжид нийцүүлж, төлбөрийн чадамжгүй иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлсөн.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь магадлан итгэмжлэгдэж, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ байгуулж, даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарт хяналт хийж, зардлыг нь санхүүжүүлдэг. Тиймээс иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа:

- Эрүүл мэндийн шимтгэлээ төлсөн байх

- Тухайн байгууллага Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийн шалгах хэрэгтэй.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Таны сурталчилгаа