Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдэн, эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч гэрээр эмчлэх, тусгаарлах иргэдийн тоо өссөөр байна. Ковид 19-ийн халдварын үед хэрэглэж буй эмийг даатгалд хамруулах саналыг ШӨХТГ-аас Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн Сайдад хүргүүлж байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа хуваалжээ. Тэрээр : "Хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг хүргэхээс гадна Ковидоор өвдсөн иргэд, хэрэглэгчдээ төлөөлөн Вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн төрөлд оруулах саналыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн Сайдад хүргүүллээ" хэмээжээ. 

Таны сурталчилгаа