Ковид 19-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс Вероцелл, АстраЗеника, Фпайзер зэрэг вакцинд хамрагдах боломжтой болсон бөгөөд дархлаажуулалтын цэгүүд дээр очиж эмчийн үзлэгт хамрагдан дээрх гурван вакцинаар дархлаажуулалтад хамрагдаж болно хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцинжуулалтад хамрагдаагүй байна.