Сүхбаатар аймгийн халдвартын 20 ортой эрчимт эмчилгээний тусгаарлан эмчлэх эмнэлэгт ковид 19-ийн халдвартай 3 эхийг халдвар хамгааллын дэглэм баримтлан кесарев хагалгаагаар төрүүлжээ. Мөн сэжигтэй тохиолдлыг тусгаарлах тасагт 2 эхийг төрүүлсэн байна. Голомтод төрөх тасгийн эрхлэгч эмч Р.Сувдаа, ЭБЭ-ийн их эмч Б.Эрдэнэтуяа, О.Цэнгэлмаа, Э.Энхмаа, МЭЭ-ний их эмч Б.Одгэрэл, мэдээгүйжүүлэгийн эмч Э.Саранхүү, ЭЭ-ний резидент эмч Б.Мөнхзул, нярайн их эмч Ц.Санчир, эх баригч Ш.Чулуунцэцэг, нярайн сувилагч Г.Оюунсувд, Ц.Оюун-эрдэнэ, хагалгааны сувилагч П.Зэсэнжав, сэхээний сувилагч Ш.Туул, Ж.Энхсаруул, сувилагч Г.Гандулам асрагч Б.Болормаа болон бусад эмч эх баригч, сувилагч нар ажиллажээ.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар