Дархан-Уул аймаг Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ болсон билээ.
Шилдэг аймгийн шагналаа өчигдөр /2021.06.30/ Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар гардан авсан.
Өнөөдөр /2021.07.01/ хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлын үеэр Шилдэг аймгийн шагнал болох 20 сая төгрөгийг Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжихэд зарцуулах шийдвэрийг гаргалаа.