Цаг үеийн мэдээ

Ковид 19-ийн халдвартай иргэн эмнэлгийн байгууллагад хандан, өөрөө очсон ч тусламж авч чадалгүй эмнэлгийн гадна нас барсан харамсалтай явдал өчигдөр /2021.07.03/ гарсан. Энэ талаар Нийслэийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрээр: "Өчигдөр харамсалтай тохиолдол боллоо. Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Болсон процессыг та бүхэнд товчхон танилцуулъя. Талийгч 7 сарын 2-ны өдөр Хадагтай эмнэлгийн Оношмед лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Түргэвчилсэн тестийг системд шалгаж үзэхэд ЭЕРЭГ гэсэн хариу гарсан байна. Уушгины рентген зураг авхуулсан байсан. Уушгины рентген зураг дээр хатгаатай байсан. Талийгаач Чингэлтэй дүүргийн 6-р хорооны ...р байранд ажиллангаа амьдарч байсан. Үндсэн захиргаа Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн ... дугаар байр бол Чингэлтэй дүүргийн 6-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөс 10 метрийн зайд ойрхон байрладаг. Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид мэдээлсэн мэдээллээр тухайн газарт алтны дархан хийж 2 хүн ажиллаж амьдардаг. Амьдардаг өрөөний нөхцөл маш тааруу. Орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоног согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэсэн ийм өгүүлэмж өгсөн. Тухайн иргэн 7 сарын 2-ны 09.30 минутад түргэн тусламжийн 103 дуудсан. 103-ын эмч очиж үзсэн. Тухайн үед орчны харьцаа хэвийн. Өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. Рентген зургийг үзээд 103-ын эмч уушгины хатгаа байна. Харъяа эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв хандахыг зөвлөөд буцсан байна. Талийгч Баянзүрх дүүргийн  Энэрэл эмнэлэгт хандсан. Энэрэл эмнэлэг бол 6 сарын 9-нөөс Ковидын эмнэлэг болж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 244 хүнийг авч эмчилсэн. Яг өнөөдөр 76 хүн эмчлүүлж байгаа. Гадуураа цагдаагийн хамгаалалттай. Энэрэл эмнэлэг дээр гэртээ өөрсдөө тест хийгээд тэрийгээ бариад мөн өөрсдийн биеийн байдал хүнд байна гээд хэвтэхээр өдөрт олноор хүмүүс ирдэг ийм онцлогтой. Энэрэл эмнэлгийн гадаа 10.50 минутад ковидын эмчилгээний багт Энэрэл эмнэлгийн цагдаа Чингэлтэй дүүргээс 2 хүн ирлээ. Өглөө 103-ын эмчид үзүүлсэн. Гэрт нь үзээд харъяа дүүргийн эмнэлэгтээ үзүүлээрэй гэж хэлсэн гэсэн ийм мэдээллийг өгөөд Энэрэл эмнэлэгт хэвтэх хүний нэрсийн жагсаалтад шалгаж үзэхэд энэ хүний нэр байхгүй учраас Энэрэл эмнэлгийнхэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгрүү явуулсан байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өвчтөнг авахгүйгээр буцааж өвчтөн Энэрэл эмнэлгийн гадаа ирээд  яг энэ мөчид ХӨСҮТ-рүү хүнд өвчтөнөө шилжүүлээд буцаж ирж байгаа эмнэлгийн машин таараад, жолооч түргэн тусламж дуудаж түргэн тусламжын баг 103 таван минутын дараа ирэхэд тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй нас барсан байсан. Тусламж үйлчилгээний явцад Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Шуурхай ажлын хэсгийг гаргаад ажиллаж байна. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж хариуцлагагүй үйлдэл гаргасан Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-т заалтыг зөрчсөн түргэн тусламжийн төвийн захирал, Энэрэл эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцож байгаа. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед мэргэжлийн удирлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын эмнэлгийн тусламж ийн хэлтсийн дарга Мөнхдэлгэр нарт үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг авах болно. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага. Ийм онцлогтой учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд менежментийг багийг өөрчилж ажлаа сайжруулах шаардлагыг хүргүүлнэ. Удаа дараагийн үйлдэл болж байга учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт  яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа. Эдгээр үйл явдлын талаар цаашид хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн шалгаж байгаа болно. Хариуцлага алдсан эдгээр хүмүүс албан тушаалтнуудын нэрийн өмнөөс дахин эмгэнэл илэрхийлж байна. НЭМГ-ын зүгээс талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүсэж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа