Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу долоодугаар сарын 20-нд Улаанбаатар хотод суурин 19 цэгт 29 багийн 208 эмч, ажилтан ажиллаж, 5155 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Өчигдрийн байдлаар нийслэлийн нийт 1.499.140 иргэдээс 1-р тунд 1.048.146 /69.9 хувь/, 2-р тунд 932.134 /62.2 хувь/ иргэн тус тус хамрагдаад байна.

Мөн 18-аас дээш насны 953.058 иргэдээс 1-р тунд 992.350 /104.1 хувь/ үүнээс 3197  жирэмсэн, 2-р тунд 922.144 /96.8 хувь/ үүнээс 885 жирэмсэн тус тус хамрагдсан байна. 

Харин 12-17 насны 135.225 хүүхдээс 1-р тунд 55.796 нь хамрагдсан ба үүнээс 12-15 насны 36.454 /36 хувь/, 16-17 насны 19.342 /57.1 хувь/ хүүхэд тус тус хамрагдсан байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Таны сурталчилгаа