Цаг үеийн мэдээ

"Ачлалт хүүхдүүд" Төрийн бус байгууллага 2016 онд байгуулагдан одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус асрамжийн төвд өндөр настай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 настай 48 хүн байдаг.

"Ачлалт хүүхдүүд" асрамжийн төвд Ковид 19-ийн халдвар гарч ахмад настнууд хөнгөн тусаад эдгэрсэн тухай тэд мэдээллээ. Анх тус төвийн асрагчаас нь Ковид-19 батлагдаж тэд бүгд өвдсөн гэнэ. Тус төвийн эмч Я.Болороо хамгийн их айж байсан зүйл нь өндөр настнууд маань хүндэрч эмнэлэгт хэвтэхвий гэж бодож байсан. Харин азаар тэд маань хамраас нь нус ч гараагүй үнэхээр хөнгөн өвдөөд эдгэрлээ. Энэ нь бид вакциндаа эрт хамрагдсаных гэж бодож байна, вакцины үр нөлөө сайн байсныг хэмээн хэлж байлаа.

Тус асрамжийн төвийнхөн вакцины эхний тунгаа 4-р сарын 5нд, хоёрдугаар тунгаа 4-р сарын 28нд хийлгэсэн ба Вероцелл вакцин хийлгэсэн байна. Тэдний хувьд вакцинаа эрт хийлгэсэн нь Ковид-19 өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэдгийг хэлж байлаа. Мөн СХД-ийн 28-р хорооны өрхийн эмнэлгээс эмийн багц өгч, ЭМЯ-ны зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлсэн нь бас нөлөөлсөн гэлээ.

Тус төвийнхөн 3 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж нийтийн эрүүл мэндийн авах ёстой бүх л арга хэмжээг авч халдвар хамгааллын дэглэмээ сайтар чанд сахиж ажиллаж байгаагаа хэлж байсан юм. 

Таны сурталчилгаа