Цаг үеийн мэдээ

2021 оны 7-р сарын 5-ны байдлаар "КОВИД-19" халдварын батлагдсан тохиолдлын 35.5% нь аль нэг төрлийн вакцины I болон II тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.

Тодруулбал, I тунд хамрагдсаны дараа 7.6% нь, II тунд хамрагдсаны дараа 27.9% нь өвчилжээ. Харин өвчилсөн иргэдийн 64.5% нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна. 

"КОВИД-19"-ийн халдвараар нас барсан иргэдийн ихэнх буюу 61.6% нь вакцинд хамрагдаагүй, 20.7% нь бүрэн тунд, 17.6 хувь нь I тунд хамрагджээ. 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Таны сурталчилгаа