Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, коронавирусний эсрэг Синофарм, Спутник V, Файзер вакциныг 9135 иргэнд  тарихаар төлөвлөжээ.

Одоогоор нийслэлд 18-аас дээш насны нэг сая 63762 иргэн I тунд, 964 694 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19297 /19 хувь/, 16-17 насны 12809 /37.8 хувь/ хүүхэд вакцины бүрэн тунг тариулжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 9.00-17.00 хүртэл ажиллана.

Таны сурталчилгаа