Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт халдварын 1286  /Улаанбаатарт 510, орон нутагт 776/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны зургаан хүн нас баржээ.

Ингэснээр Монгол Улсад халдвар авсан нийт хүний тоо 164155, нас баралт 815 боллоо. Хэвтэн эмчлүүлж буй 10047 хүн байгаагийн дотор 1754 хүүхэд, 411 жирэмсэн эх байна.

Өнгөрсөн хоногт 2041 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

Биеийн байдал:

Хөнгөн 6269

Хүндэвтэр 2679

Хүнд 929

Нэн хүнд 170 хүн эмчлүүлж байна.

 

 

Таны сурталчилгаа